Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 12.
Ямар мэдээлэл хадгалах вэ?
Ном худалдаж авахад өгсөн утасны дугаар, авсан номын нэр, захиалгын дугаар, төлбөрийн төлөв, огноог хадгална. Энэ мэдээлэл нь худалдан авалтыг баталгаажуулах, авсан номоо дахин нээхэд хэрэглэгдэнэ.
Номоо дахин нээх
Номын сан нь худалдан авсан утасны дугаараар нээгдэнэ. Нууц үг, OTP баталгаажуулалт хэрэглэдэггүй тул уг дугаарыг мэдэх хүн тухайн дугаарт авсан номыг нээх боломжтой. Номын санд зөвхөн номын нэр, авсан огноо, унших болон татах товч харагдана.
Төлбөр
Төлбөрийг QPay болон таны сонгосон банкны апп боловсруулна. Банкны нууц үг, картын нууц дугаар, дансны нэвтрэх мэдээллийг Алтан судар авахгүй, хадгалахгүй.
Зарын үр дүнг хэмжих
Зарын эх сурвалжийн UTM мэдээлэл, браузерын таних тэмдэг, IP хаяг, төхөөрөмжийн ерөнхий мэдээллийг зарын үр дүн болон сайтын ажиллагааг хэмжихэд ашиглаж болно. Meta хэмжилт идэвхтэй үед хуудас үзсэн, төлбөр эхлүүлсэн, худалдан авсан үйлдлийг Meta руу дамжуулна. Ном авах эсвэл авсан номоо нээхдээ оруулсан утасны дугаарыг Meta-ийн автомат тааруулалт идэвхтэй үед хэшлэн дамжуулж болно.
Сайтаа сайжруулахын тулд багц сонгосон, үнэ шалгасан, банкны апп нээсэн, дууны жишээ сонссон үе шатыг санамсаргүй зочлолын дугаартай бүртгэнэ. Энэ бүртгэлд утасны дугаар, банкны холбоос, бичиж буй текстийг оруулахгүй. Зочлолын бүртгэлийг 90 хоног хадгална. Төлбөрийн бүртгэл тусдаа хадгалагдана.
Мэдээллийн хэрэглээ
Утасны дугаарт ном бэлэн болсон тухай SMS, сурталчилгааны мессеж автоматаар илгээхгүй. Мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ Алтан судрын Facebook хуудсаар ирүүлж болно.