Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 12.
Таны авах бүтээгдэхүүн
Алтан судар нь үр хүүхэд, хань ижил, аав ээж, өрх гэрээ ерөөх цахим сан. Эхийн ерөөл үндсэн ном 9,900₮; ном, уншсан ерөөл, дуут заавар, хөтөчтэй Ерөөлөө амьдруул багц 39,900₮; бүх нэмэлт материал, арван богино дууны цомогтой бүрэн сан 79,900₮. Багцын карт дээр тухайн багцад багтах зүйлсийг жагсаасан. Хэвлэмэл ном, биет сахиус хүргэхгүй. Сар бүрийн төлбөргүй.
Төлбөр ба ном авах
QPay төлбөр батлагдмагц сонгосон багцын номоо уншиж, файлуудаа татна. Уншсан ерөөл, дуут заавар, дасгал, дуу багтсан бол сайт дээрээ сонсож, MP3-аар татаж болно. Банкны аппаас сайт руугаа буцаж ирээрэй. Дараа нь утасны дугаараараа сангаа дахин нээнэ.
Багцаа ахиулах
Үндсэн ном авсан хүн хоёрдугаар багцыг 40% хөнгөлөлттэй 23,940₮, гуравдугаар багцыг 40% хөнгөлөлттэй 47,940₮ нэмж төлөн авна. Хоёрдугаар багцтай хүн гуравдугаар багцыг 60% хөнгөлөлттэй 31,960₮ нэмж төлөн авна. Хөнгөлөлт нь шинэ багцын бүтэн үнээс тооцогдоно; өмнөх төлбөрийг үүнээс дахин хасахгүй. Ахиулах эрх хугацаагүй, худалдан авалт сайн дурынх. Авсан материал тань хэвээр үлдэнэ.
Өмнө авсан Гэр бүлийн их ерөөл номын эрх хадгалагдана. Өмнө үүссэн 49,000₮ болон 49,900₮-ийн нэхэмжлэх тухайн дүнгээрээ хүчинтэй. Энэ номын 40 ерөөл нь шинэ бүрэн сангийн Элбэг амьдралын судартай ижил агуулгатай. Уг номыг өмнө авсан бол хоёрдугаар багцын эрх мөн нээгдэх бөгөөд бүрэн сан руу ахиулахад тайвшруулах дуут дасгал, сахиус, аялгуутай дууны цомог нэмэгдэнэ.
Номын хэрэглээ
Ном нь гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд зориулсан шинэ ерөөл, тайлбар, жишээнүүдтэй. Өөрийн гэр бүлдээ уншиж, сонсож, файлуудаа хадгалж, хувийн хэрэглээнд хэвлэж болно. Худалдан авсан файлыг хуулбарлан худалдах, олон нийтэд бүтнээр нь байрлуулахыг зөвшөөрөхгүй.
Агуулгын тухай
Ерөөл нь үр хүүхэд, гэр бүлдээ сайн сайхныг хүсэж, үг болон үйлдлээрээ хайр хүргэхэд зориулагдсан. Тодорхой орлого, ажил, эрүүл мэнд, хувь заяаны үр дүнг баталгаажуулсан үйлчилгээ биш.
Алдаа гарвал
Төлбөр төлсөн ч ном олдохгүй байвал эхлээд худалдан авахдаа оруулсан дугаараа шалгана уу. Дахин төлөх шаардлагагүй. Давхар төлбөр эсвэл хүргэлтийн алдааны хүсэлтийг Алтан судрын Facebook хуудсаар захиалгын дугаар, төлбөрийн баримтын хамт ирүүлнэ.